> For the complete documentation index, see [llms.txt](https://data-school.gitbook.io/guide/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://data-school.gitbook.io/guide/single-course.md).

# Дан сургалтанд бүртгүүлэх

Дан сургалтын төлбөр төлөх, бүртгүүлэх заавар

***

### Төлбөрийн хэрэгсэл

Одоогоор Data School сайт дээр зөвхөн QPay төлбөрийн хэрэгсэл ашиглан сургалтыг идэвхижүүлэх боломжтой. Карт, PayPal болон Storepay ашиглан төлөх нь одоогоор боломжгүй.

### Төлбөр төлөх заавар

Төлбөртэй сургалтанд бүртгүүлэхдээ <https://data-school.mn/> сайт руу нэвтрэн өөрийн сонгосон сургалт руугаа орж "ТӨЛБӨР ТӨЛӨХ" товч дээр дарж дараагийн алхам руу шилжинэ. Таны захиалсан сургалтын мэдээлэл болон QPay-р төлбөр баталгаажуулах сонголт гарч ирнэ. "ЗАХИАЛГА ХИЙХ" товч дээр дарж QR код үүсгэнэ.

📝 Захиалга хийхэд үүссэн QR кодыг банкны APP-р уншуулан төлбөрөө төлнө. Гүйлгээний утгыг өөрчлөх шаардлагагүй ба цаанаас гарч ирсэн гүйлгээний утгаар төлнө.

📝 QPAY-р төлбөр төлсний дараа сургалтын эрх шууд идэвхижиж хичээлээ үзэх боломжтой болно.

Багц сургалтанд бүртгүүлэх бол [энд](/guide/package.md) дарна уу.

Купон ашиглах заавар харах бол [энд](/guide/coupon.md) дарна уу.
